Холбооны товч мэдээлэл

ЭШСМХ нь 2015 оны 4 дүгээр сарын 14 нд Улаанбаатар хотод УНТЭмнэлгийн байранд  анхны  хурлаа хийж байгуулагдсан. ЭШС суулгах энэхүү хүнд, хэцүү нөр их ажилд хамрагдан оролцож сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй эмч, эрдэмтэн багш, сувилагч инженер техникч, уг үйл хэргийг  дэмжигч нарыг нэгтгэн нэгэн санаа бодолтой , тэдний эрх ашгийг хамгаалах, сурч боловсрох, мэдлэг оюун ухаанаа сайжруулах, судалгаа шинжилгээ хийх өргөн бололцоог хангаж, бодлогоор  дэмжин тусалж байх үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэж Эрхтэн Шилжүүлэн Суулгах Монголын Холбоог байгуулсан ба өнөөдөр эгнээндээ 60 гаруй гишүүнтэй болоод байна.  

Бидний үйл ажиллагааны гол зорилго нь Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг ард олондоо илүү хүртээмжтэй, чанартай, аюулгүй хүргэж байх, үр дүнг нь улам сайжруулах, энэхүү үйл  ажиллагааг зохицуулж байх  хууль эрх зүйн орчныг сайжруулахад мэргэжлийн талаас зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийхэд бодлогоор дэмжин тусалж байхад оршино. ЭШСМХолбоо нь удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, хяналтын хороо, эрдэм шинжилгээ сургалт судалгаа, гадаад дотоод харилцаа хамтын ажиллагаа, мэдээлэл олон нийттэй харилцах хэсэг гэсэн дотоод зохион байгуулалттай ажилладаг ба үйл ажиллагаандаа бүх гишүүдээ жигд хамруулан оролцуулдаг.

Уг холбоонд гишүүнээр МУ-ын Хөдөлмөрийн баатар 1, МУ-ын төрийн соёрхолт 2, Хүний гавъяат эмч 7, Шинжлэх ухааны доктор 1, Профессор 3, Анагаах ухааны доктор 17, Дэд профессор 2,  Докторант 7, Зөвлөх болон тэргүүлэх, ахлах,  зэргийн эмч нар, сувилагч болон үйлчлэгч, урлагийн ажилтан байна. Манай холбоо анх байгуулагдахад 27 гишүүнтэй байсан бол өдгөө эгнээнд 64 гишүүнтэй болоод байна.

Гишүүдээс Дэлхийн Эрхтэн  шилжүүлэн суулгах нийгэмлэгийн (TTS) гишүүн 10, АНУ-ын элэгний эмгэг судлалын нийгэмлэгийн гишүүн (AASLD) 3, Азийн болон бусад  мэргэжлийн дагуу олон улсын нийгэмлэг  холбооны гишүүд байна.

Холбооны удирдах зөвлөл

 

Холбооны Ерөнхийлөгч

Д.Нямсүрэн

 

Холбооны Нарийн бичгийн дарга

Ж.Саранцэцэг

 

Удирдах Зөвлөлийн гишүүн

Д.Баян-Өндөр

 

Удирдах Зөвлөлийн гишүүн

Д.Баян-Өндөр

 

Удирдах Зөвлөлийн гишүүн

Д.Баян-Өндөр

 

Санал хүсэлт