УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Элэг шилжүүлэн суулгах баг 2007 онд байгуулагдсан. Дэлхийн хөгжилтэй бүх оронд Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ өндөр хөгжсөн. Хөгжиж буй орнуудаас анх Монгол улсад элэг шилжүүлэн суулгаж эхэлсэн бөгөөд дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орон болж 2011 онд бүртгэгдсэн болно. Тус баг нь нийт 40 гаруй гишүүнтэй бөгөөд гишүүд АНУ, БНСУ, Австри, Герман, Финланд улсад урт, богино хугацаагаар элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга техникт суралцсан.

Монгол улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал 3 үе шаттайгаар хөгжсөн байдаг.

1. 2007-2009 – Эхлэл үе

  • ЭМС-ын тушаалаар Элэг шилжүүлэн суулгах баг 2007 байгуулагдсан.
  • Туршилтын мэс заслын төсөл боловсруулан батлуулсан.
  • Туршилтын мэс заслын бэлтгэл хангсан.
  • Элэг шилжүүлэх мэс засалд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжүүдийг суурьлуулсан.

2. 2009-2010 – Туршилтын мэс заслын үе

  • Элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг 26 гахайнд хийсэн.
  • Монгол улсад тохирох анхны Элэг шилжүүлэн суулгах удирдамж бичсэн.
  • Монгол улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын АСАН төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
  • БНСУ-ын АСАН төв рүү Элэг шилжүүлэн суулгах багийн анхны гишүүд суралцахаар илгээгдсэн.

3. 2010 оноос одоог хүртэл - Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг клиникийн практикт нэвтрүүлэх үе

  • Монгол улсад анхны Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2011 оны 9 сард амжилттай гүйцэтгэсэн.
  • Элэгний эсийн хавдартай тохиолдолд анхны Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2011 оны 9 сард амжилттай гүйцэтгэсэн.
  • Элэг шилжүүлэн суулгуулсан эмчлүүлэгчдийг хянах ЭЭТасаг 2011 онд байгуулагдсан.
  • БНСУ-ын АСАН төвд Элэг шилжүүлэн суулгах багийн давхардсан тоогоор 120 гаруй гишүүд элэг шилжүүлэн суулгах мэс засалд суралцсан.
  • Монгол улсад хүүхдэд Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх 2011 оны 9 сард амжилттай гүйцэтгэсэн.
  • УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг бие даан элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2015 оны 1 сард амжилттай гүйцэтгэсэн.
  • Амьгүй донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 2016 оны 1 сард гүйцэтгэсэн.

Мэс заслын шинжлэх ухааны оргил нь болсон Элэг шилжүүлэх мэс заслын шинэ технологийг Монгол орны практикт нэвтрүүлж элэгний дутагдалаас үүдэлтэй нас баралтыг бууруулах, өнөөдөр энэ төрлийн мэс засал хийлгэхээр гадаад руу урсан гарч байгаа валютын урсгалыг багасгах, гадагшаа явж энэ төрлийн мэс засал эмчилгээг хийлгэх эдийн засгийн чадваргүй хүмүүст эх оронд нь дэлхийн дээд зэрэглэлийн эмчилгээг хүргэх зорилготой ажиллаж байна.

Зургийн цомог - Элэг шилжүүлэн суулгах баг

Санал хүсэлт