Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын III тоглолт

Зохион байгуулах ажлын хэсэг:

Зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч:     Д.Нямсүрэн  / ЭШСМХ-ны тэргүүн

Ажлын хэсгийн санхүү төсөв хариуцагч:       С. Мөнхбат / IVICO ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүн  

Ажлын хэсгийн нарийн бичиг:                        П.Батчулуун / ЭШСМХ -ны ерөнхий нарийн бичгийн дарга

Гишүүд:                        М.Слапак  / БШСБ-ний зөвлөх эмч, ЭШС спортын тоглолтыг санаачлагч, холбооны ерөнхийлөгч асан

                                      Д.Баян-Өндөр / БШС багийн ахлагч, ЭШСМХ-ний тэргүүлэгч гишүүн

                                      Ж.Саранцэцэг / ЭШСМХ -ний тэргүүлэгч  гишүүн

                                      Л.Ганболд / ЭШСМХ -ны хяналтын зөвлөлийн гишүүн

                                      Б.Төмөрбаатар / БШС багийн зөвлөх эмч

                                      М.Батболд / Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбооны тэргүүн


Спортын тоглолтын үеэр зохиогдох тэмцээн, уралдааны төрлүүд:

  Төрлүүд Медалийн тоо
1 Гүйлт: 100м, 200м, 4х100м, 1000м 21
2 Сагсан бөмбөг (3х3) 9
3 Шатар (эр, эм) 6
4 Даам (эр, эм) 6
5 Ширээний теннис (эр, эм) 6
6 Дартс (эр, эм) 6
7 Шагайн харваа 3
8 Граунд гольф (эр,эм) 6
9 Олс таталт (эр,эм холимог баг) Багийн гишүүдийн тооноос хамаарна

Спортын тоглолтонд оролцох эрх, дагаж мөрдөх дүрэм зааварчлага:

Энэ тоглолтонд эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээ хийлгэсэн хүмүүс, тэдний донорууд, диализ эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд оролцох эрхтэй. Спортын тоглолтонд оролцогчид нь тэмцээнд оролцох төрлөөрөө хичээллэж бэлтгэл сургуулилт хийсэн байвал зохино. Тамирчдыг ахмадууд, хүүхэд гэх мэтээр ангилан оролцуулж болно.

Спортын тоглолтын тэмцээнд оролцогчид зохион байгуулагчдаас томилсон эмч нарын үзлэгээр орж зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Тэмцээнд оролцогчид нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 6 сар ба түүнээс  өмнөх хугацаанд хийлгэсэн, суулгасан эрхтэний үйл ажиллагаа нь тэнцвэржсэн, эмчийн үзлэгээр орж эрх авсан, сайн дураараа энэ тоглолтонд оролцох чин хүсэлтэй хүмүүс байна.

Эмчийн үзлэгээр дараах үзүүлэлтийг анхааран үзнэ. Үүнд:

  • Гемоглобин (Hb)>10гр/дл
  • Креатинин < 300 мкмоль/л
  • Артерийн даралт < 160/90 мм Hg
  • Элэгний энзимиийн шинжилгээний (ГОТ, ГПТ) нэмэгдэлт <10% (хэвийн хэмжээнээс) байх шалгууртай.

Тэмцээний үеэр үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ:

Нээлтийн ажиллагааны үеэр түргэн тусламжийн машин эмч, сувилагчийн хамт Сүхбаатарын талбайн зүүн талд машины зогсоол дээр байрлаж, яаралтай тусламж үзүүлэх, эмчийн үзлэг хийх, зөвөлгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

Тоглолтын талбар дээр: түргэн тусламжийн машин эмч, сувилагчийн хамт байрлаж тэмцээний үед эмнэлгийн анхны ба яаралтай тусламж үзүүлнэ.

Зохион байгуулагчид

                     

                     

Тоглолтын ивээн тэтгэгчид

Платиниум ивээн тэтгэгч

 

Алтан ивээн тэтгэгч

 

Бусад ивээн тэтгэгчид

                

Санал хүсэлт