Мэндчилгээ
Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо нь 2015 онд Эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн төлөө ажиллаж ирсэн билээ.
Холбооныхоо зорилго, үйл ажиллагааны талаар нийт гишүүддээ мэдээлэл түгээх, тэдний санаа бодлыг сонсож, эрх ашгийг нь хамгаалж, цаг алдалгүй шуурхай шинэ мэдээлэл өгч ажиллах нь бидний цаашдын хөгжил, дэвшилд ихээхэн тустай билээ. Иймд холбооныхоо цахим хуудсыг нээж, байнгын ажиллагаатай байлгах талаар санаа тавин ажиллаж байна.
Манай холбооны явуулж буй бодлого, үйл ажиллагааныхаа чанар, үр өгөөжийг дээшлүүлж, хүрээг нь өргөжүүлэн, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг судалж үйл ажиллагааныхаа арга барилыг байнга шинэчлэх замаар зориг эрмэлзэл дүүрэн ажиллаж байна. Нэг баг болж, нэг зорилгод зүтгэхийн тулд мэдээллийг бүрэн түгээж, нэг ойлголттой байх нь чухал билээ.
Түүнчлэн биднийг дэмжиж тусалдаг бүх хүн, байгууллагуудтай ч мэдээллээ хуваалцаж, хамтран ажиллах шаардлага урган гарч байгаа юм. Энэ үүднээс Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны цахим хуудас нээгдэж байна.
Манай цахим хуудсаар зочилж, бидний үйл ажиллагааны талаар сонирхож буй бүх хүмүүстээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Д.Нямсүрэн / Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны Тэргүүн
Холбооны товч мэдээлэл
ЭШСМХ нь 2015 оны 4 дүгээр сарын 14 нд Улаанбаатар хотод УНТЭмнэлгийн байранд анхны хурлаа хийж байгуулагдсан. ЭШС суулгах энэхүү хүнд, хэцүү нөр их ажилд хамрагдан оролцож сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй эмч, эрдэмтэн багш, сувилагч инженер техникч, уг үйл хэргийг дэмжигч нарыг нэгтгэн нэгэн санаа бодолтой , тэдний эрх ашгийг хамгаалах, сурч боловсрох, мэдлэг оюун ухаанаа сайжруулах, судалгаа шинжилгээ хийх өргөн бололцоог хангаж, бодлогоор дэмжин тусалж байх үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэж Эрхтэн Шилжүүлэн Суулгах Монголын Холбоог байгуулсан ба өнөөдөр эгнээндээ 60 гаруй гишүүнтэй болоод байна.
Бидний үйл ажиллагааны гол зорилго нь Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг ард олондоо илүү хүртээмжтэй, чанартай, аюулгүй хүргэж байх, үр дүнг нь улам сайжруулах, энэхүү үйл ажиллагааг зохицуулж байх хууль эрх зүйн орчныг сайжруулахад мэргэжлийн талаас зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, судалгаа шинжилгээ хийхэд бодлогоор дэмжин тусалж байхад оршино. ЭШСМХолбоо нь удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга, хяналтын хороо, эрдэм шинжилгээ сургалт судалгаа, гадаад дотоод харилцаа хамтын ажиллагаа, мэдээлэл олон нийттэй харилцах хэсэг гэсэн дотоод зохион байгуулалттай ажилладаг ба үйл ажиллагаандаа бүх гишүүдээ жигд хамруулан оролцуулдаг.
Уг холбоонд гишүүнээр МУ-ын Хөдөлмөрийн баатар 1, МУ-ын төрийн соёрхолт 2, Хүний гавъяат эмч 7, Шинжлэх ухааны доктор 1, Профессор 3, Анагаах ухааны доктор 17, Дэд профессор 2, Докторант 7, Зөвлөх болон тэргүүлэх, ахлах, зэргийн эмч нар, сувилагч болон үйлчлэгч, урлагийн ажилтан байна. Манай холбоо анх байгуулагдахад 27 гишүүнтэй байсан бол өдгөө эгнээнд 64 гишүүнтэй болоод байна.
Гишүүдээс Дэлхийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн (TTS) гишүүн 10, АНУ-ын элэгний эмгэг судлалын нийгэмлэгийн гишүүн (AASLD) 3, Азийн болон бусад мэргэжлийн дагуу олон улсын нийгэмлэг холбооны гишүүд байна.
Холбооны удирдах зөвлөл
Холбооны Ерөнхийлөгч
Д.Нямсүрэн
Холбооны Нарийн бичгийн дарга
Ж.Саранцэцэг
Удирдах Зөвлөлийн гишүүн
Д.Баян-Өндөр
Холбоо барих
И-Мэйл хаяг
[email protected], [email protected]
mota.mn
Утас
+976 99097305
Хаяг байршил
Улаанбаатар хот, Cүхбаатар дүүрэг, 1-р хороо, С.Зоригийн гудамж 2, УНТЭ-ийн зүүн байр, 2 давхар