card

We kindly recommend all participants to register by completing and submitting the Online Registration Form below. Please read the instructions on the website carefully. Upon submitting the Registration Form, each participant will receive an invitation by e-mail. Please ensure your information and registration number in the payment details.

The closing date for online registration is June 30 (Fri), 2017.

Registration fee is 100 USD. Please note that registration fee will be paid at registration desk (on-site).

Your registration fee does not include travel insurance so attendees should arrange their own travel insurance. Congress organizing committee will not be responsible for claims by attendees who fail to arrange their own insurance.

Registration fee includes:

  • Admission to all scientific sessions
  • Poster sessions
  • Exhibition
  • Conference materials
  • Welcome reception
  • Coffee breaks
  • Lunches
  • Culture night
  • NAADAM package (Free for invited foreign guests ONLY)

“ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХАД ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ” сэдэвт Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Олон Улсын Хоёрдугаар Хурлын зар

Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Монголын Холбоо нь Эрүүл Мэндийн Яам, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Дэлхийн Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг (The Transplantation Society, TTS), БНСУ-ын Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг (The Korean Society for Transplantation, KST), Япон улсын Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг (Japan Society for Transplantation JST), Raphael International, Vitallink зэрэг байгууллагатай хамтран Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Олон Улсын Хоёрдугаар Хурлыг “ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХАД ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ” сэдвээр 2017 оны 07 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Blue Sky зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Олон улсын хуралд 10-аад орны 20 гаруй эрдэмтэд оролцож, эрхтэний донор болон эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрхзүйн зохицуулалт, бүтэц, олон улсын байгууллагын бодлого, удирдамжуудыг хэлэлцэнэ. Хурал нь бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, зүрх шилжүүлэн суулгалтын үндсэн суурь ухагдахуунаас инноваци, технологийн дэвшлийн өргөн хүрээний мэдлэгийг эмч, судлаачдад олгох зорилготой юм. Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг хэлэлцэж, судалгааны арга барил, эрдэм шинжилгээний бүтээл бичих чадварыг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах зорилготой юм.

Олон улсын хурал нь бусад эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг хамарч, нээлттэй явагдана. Олон улсын хурлын үеэр эмнэлгийн шинэ тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн үзэсгэлэн, танилцуулга гарах тул та бүхнийг өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, хурлын зохион байгуулалтанд хамтран оролцохыг урьж байна.

Өгүүлэл хүлээн авах хугацаа:  2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр

Өгүүлэл хүлээн авах хаяг:  [email protected]

Эрдэм шинжилгээний хурал болох өдөр: 2017 оны 7 дугаар сарын 9, 10-ны өдөр

Хурал болох газар: Улаанбаатар хот, Blue Sky зочид буудал

Хамрагдах сэдэв:  Эрхтэн шилжүүлэн суулгалт

Хурлын хураамж:  Бүртгэлийн хураамж гадаадын оролцогчид -100USD

Дотоодын оролцогчид 50 000 төгрөг

Хурлын хураамжинд  хурлын материал, 2 өдрийн хоол, 2 кредит багтсан болно.

Хурлын зохион байгуулах хороо

Утас 99115824; 99116939; 99097305; 88017733

Санал хүсэлт