Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан энэ оны эхний, бөөр шилжүүлэн суулгаснаас хойших 201 дэх мэс заслаа амжилттай хийлээ.
Эмнэлгийн захирлын 2006 оны тушаалаар байгуулагдсан тус багийнхан орчин үеийн анагаах ухааны нарийн технологи болох бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нэвтрүүлсний ачаар ийнхүү 200 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн юм.
200 дахь мэс заслаа шинэ оны өмнө амжилттай хийсэн тус баг 23 хүний бүрэлдэхүүнтэй юм байна.