Монгол улсын УИХ-аар Донорын тухай хууль шинэчлэн батлагдаж 2018 оны 01-р сарын 19-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлах тухай” А/21, А/70 дугаар тушаалаараа “Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах цогц үйл ажиллагааг зохицуулах алба”-ыг байгуулсан. Алба нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх замаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр 6 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Эх сурвалж: 2018.03.02 | hdc.gov.mn